“The colors” хамтлагийнхан мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогджээ

Баянзүрх дүүрэгт байрлах “Royal castle” хотхоны ... байрны 12 давхраас 21 настай Х гэх залуу унаж, амиа алдсан хэрэг өнгөрөгч нэгдүгээр сард гарсан.

“The colors” хамтлагийнхан мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогджээ

Хэрэг гарах үед талийгаачтай хамт байсан 11 залуу байсан бөгөөд хэргийн газрын үзлэгээр хар тамхи, мансууруулах бодисны хэрэглэсэн уут, гаанс зэргийг олсон байдаг. Тэгвэл тэднийг хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг тогтоосон шүүхийн шинжилгээний хариу гарсан байна.

Шинжилгээгээр хэргийн газар байсан 10 эрэгтэй, нэг эмэгтэй хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогджээ. Тэдний дотор амьд хөгжмийн “The colors” хамтлагийн залуус байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 00 мин