Зургаан сараас дээш насныханд Менингитийн эсрэг вакцин хийж байна

Сүүлийн үед Менингококкт халдвараар ихэвчлэн бага насны, ялангуяа 0-5 хүртэлх насны хүүхдүүд өвчилж, хүндрэх хандлагатай байна. Тиймээс ард иргэд, эцэг эхчүүдэд зориулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас дараахи урьдчилан сэргийлэх зөвлөмжийг НЭМГ-аас гаргасан байгаа юм. Уг өвчний халдвараар сар шинийн үеэр ой зургаан сартай охин нас барсан билээ. Менингококкт халдвараар өвдсөн хүн, нян тээгчээс агаар дуслын замаар халдвар дамжих ба үүсгэгч нян нь хүний хамар, залгиурт байршиж өвчин үүсгэнэ. Нууц үеийн хугацаа нь 3-10 хоног, дунджаар 5-7 хоног байдаг.
Менингококкт халдвар гэж ямар өвчин бэ?
Менингококкт халдвар нь арьсан дээрх өвөрмөц зөв биш хэлбэртэй цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг, Neisseria meningitidis гэгдэх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин юм. Агаар замаар халдварладаг аюултай. Тэгвэл энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой вакцинжуулалт хийгээд эхэлсэн талаар ХӨСҮТ-ээс мэдээлэв. Тодруулбал, лхагва, баасан гарагт 9.00-14.00 цагт Менингитээс сэргийлэх вакцинийг хийж байна. Зургаан сараас дээш настай бүх иргэд хийлгэх боломжтой бөгөөд вакцины үнэ 13.500 төгрөг ажээ. Аймшигт халдвараар хүүхдээ өвчлүүлэхгүйн тулд вакцинд хамруулахыг аав ээжид зөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ