Ким Чен Намыг хоргүй хоёр бодисын нэгдлээр хордуулсан бололтой

Ким Чен Намын амь насыг бүрэлгэсэн хүмүүстүүнийг хордуулахдаа бараг хоргүй хоёр химийн бодис хэрэглэсэн байж болох бөгөөдингэхдээ тэр хоёр бодисыг нийлүүлэхэд химийн зэвсгийн тухай олон улсын конвенциар хориглосон мэдрэл саажуулдаг VX гэдэг бодисүүсдэг байна. “New Straits Times” сонины даваа гарагийн дугаарт ингэж бичжээ.
Сонинд дурдсанаар,талийгаачийн биеэcтийм бодисуудын нэгийг илрүүлсний дараа түүний үхлийн шалтгааныг мөрдөн шалгаж буйшинжээчид ийм дүгнэлт хийж байна.
Халдлага үйлдсэнхоёр эмэгтэй диизопропиламиноэтилметилфосфонатгэдэг бодис болон хүхэр хэрэглэсэн байж болох юм гэж шинжээчид үзэж байгаа ажээ.Харин энэ хоёрыг холиход үхэлд хүргэх аюултай хор үүсдэг бөгөөд 10 миллилитр ийм хорыг аюулгүй байдлыг хангахад хэрэглэдэг сканерын дундуур ямар ч саадгүй гаргаж болох гэнэ.
Шинжээчдийн таамаглаж байснаар, хор бэлтгэгчид үхлийн шалтгааныг зүрхний өвчин хэмээн харуулах бодолтой байсан бөгөөдүүнийг тэдний хэрэглэсэн бодисууд харуулж байна.
Сонин учрыг мэдэх хүний хэлснийг иш татахдаа,алагдсан хүнКим Чен Намболохыг хурууны хээгээр нь тогтоосон бөгөөдУмард Солонгосын удирдагчийн ах болон түүний гэр бүлийнхэн сууж байсан Макаогийн тусгай районд түүний хурууны хээ хадгалагдаж байжээ.Мөрдөн шалгах ажлыг нэн даруй дуусгахын тулд Японы тал ч түүний хурууны хээг Малайзын эрх баригчдад бас өгсөн байна.
Ким Чхоль гэсэн нэртэй паспорт бүхий БНАСАУ-ын иргэн хоёрдугаар сарын 13-нд Малайзын нийслэл Куала-Лумпур хотын нисэх буудалд алагдсан юм.Амь үрэгдсэн хүн бол Ким Чен Уны ах гэж Өмнөд Солонгосын тал бүр анхнаас нь нотлож байсан бөгөөд АНУ ч ийм байр суурьтай байгаа аж.Амь үрэгдсэн хүн бол БНАСАУ-ын удирдагчийн Ким Чен Уны ойрын хамаатан гэдгийг харин Пхеньяны удирдлага хүлээн зөвшөөрөхгүй байгаа билээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ