Өнөөдөр болох үйл явдлын тойм

10.00 цагт Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Олон Улсын өдрийг тохиолдуулан “Хэрэглэгчийн эрхийг дээдлэе” өдөрлөг болно. Өдөрлөгийн үеэр Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, дүүргийн Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид болон холбогдох мэргэжилтнүүд иргэдийн гомдол саналыг хүлээн авч, түргэн шуурхай шийдвэрлэх, хүнсний аюулгүй байдлыг хэрхэн хангах, агаарын бохирдлыг бууруулахад аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, цахим худалдаан дахь хэрэглэгчийн эрхийн талаар хууль эрх зүйн болон мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллана.
10.00 цагт HМХГ-ын хурлын танхимд агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хийгдсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт Улаанбаатар зочид буудлын Өргөө танхимд нийслэлчүүдэд сүүн бүтээгдэхүүний мэдлэг олгож, амьдралын зөв дадлыг төлөвшүүлэх аяны хүрээд Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, ТББ-ууд, ОУБ-уудтай хамтран уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулна.
11.00 цагт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хурлын танхимд "Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага 2017" өдөрлөгийн талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас Угийн бичиг хөтлөх олон нийтийн санаачлага өрнүүлэх талаар мэдээлнэ.
11.30 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд “GOOD NEIGHBORS” олон улсын байгууллагаас “Хүүхдийн эрх ба хамгаалал” судалгааны үр дүнгийн талаар мэдээлнэ.
11.00 цагт "Монголньюс" хэвлэлийн танхимд "Олимпийн хорооны хууль бус сонгуулийн тухай" хэвлэлийн хурлыг "Олимпизмыг аврах хөдөлгөөн" ТББ-аас зохион байгуулна.
11.30 цагт Корперэйт Конвеншн Центрт УИХ-аар шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийг хүлээж авах ажиллагаа болно. Хууль хүлээн авах ёслолын ажиллагаанд МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Шадар сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын Аюулгүй Байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр болон УИХ, Засгийн газрын гишүүд, зочид, төлөөлөгчид оролцоно.
12.00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ