Х.Баттулга МҮОХ-ны дэд ерөнхийлөгчид өрсөлдөнө

Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга Монгол Үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн байна. Тус хорооны дэд ерөнхийлөгчид Х.Баттулгаас гадна Бадминтоны сонирхогчдын холбооны ерөнхийлөгч Д.Баттүшиг, Олимпод оролцогчдын холбооны ерөнхийлөгч Ц.Дамдин, Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар, Орчин үеийн таван төрөлтийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, Спортын эмнэлэгийн холбооны ерөнхийлөгч Ж.Хатанбаатар өрсөлдөх юм байна.

Монголын үндэсний олимпийн хорооны ээлжит чуулган дөрвөн жил тутамд хуралддаг. Энэ удаагийн хурал гуравдугаар сарын 24-нд болохоор товлогдсон бөгөөд хурлаар МҮОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх хорооны гишүүдийг сонгох аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 00 мин