Траншэйнд амьдардаг гэр бүлийнхэн дөрвөн хүний аминд хүрчээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох дулааны шугамын худагт амьдардаг хоёр иргэний амийг хөнөөж, шатаасан хэрэг өнгөрөгч сарын 12-нд гарсан. Тодруулбал, тодорхой оршин суух хаяггүй 40 настай Э гэх эмэгтэй, түүний эхнэр 48 настай Б нарыг хүзүүнд хутгалж хөнөөгөөд, улмаар гал тавьж шатаасан байдаг.

Хэргийг 28 настай Б, хамтран амьдрагч 32 настай Э-гийн хамтаар үйлдсэнийг илрүүлсэн. Тэд энэ хэргийг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд тэд цааш яван 120 мянгатын автобусны буудлын орчимд байдаг дулааны худагт очиж дахиад нэг эрийг хөнөөсөн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон. Дээрх иргэдийн амь насыг егүүтгэсэн шалтгаанаа хувийн таарамжгүй харилцаанаас болсон хэмээн тайлбарласан байдаг.

Тэгвэл тэд дээрх цуврал хэргийг үйлдэхээсээ өмнө Зайсан толгой орчим мөн нэгэн эрэгтэйг хөнөөснөө хүлээн зөвшөөрсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 00 мин