Нууц албаныхан Цагаан ордны дэвсгэрт нэвтэрсэн этгээдийн хойноос 16 минут хөөцөлджээ

АНУ-ын нууц албаныхан Цагаан ордны дэвсгэрт нэвтэрсэн этгээдийг 16 минутад барьж чадаагүй байна. “Politico” сэтгүүлд ингэж бичжээ.

Энэ явдал гуравдугаар сарын 10-нд болсон ч, дөнгөж сая л тодорхой болсон байна.

Нэгэн эрэгтэй хашааг даван өргөөний дэвсгэртнэвтэрчээ.Энэ нь орон нутгийн цагаар барагцаалвал 23 цаг 22 минутад болсон байна.Тэр этгээдийг 23 цаг 38 минутадсаатуулж, хэн болохыг нь тогтоож чаджээ.Түүнийг Жонатан Трен гэдэг гэнэ. Тэр тодорхой зорилгогүйгээр ийм зөрчил гаргасныг тэмдэглэж байна. Тэр 10 хүртэл жил хоригдох ял сонсож мэднэ.

“Нууц албаны ажилтнууд гуравдугаар сарын 10-нд болсон хэрэг явдалтай холбогдуулан машцухалдаж, уур уцаартай байна” гэж мэдээнд дурджээ.

“Бид аюулгүй байдлыг хангах, хамгаалах, энгийн хувцас өмссөн ажилтнуудыг ажиллуулахад олон тэрбум доллар зарцуулж байхад ийм явдал болж байдаг” хэмээнконгрессын гишүүн Жейсон Чэффетц ундууусан байна.

Болсон явдалтай холбогдуулан 50 гаруй хүнийг асууж байцаажээ. Мөрдөн байцаалт дуусах хүртэл аюулгүй байдлыг хангах ажлын цоорхойг арилгах арга хэмжээ авахыг дурдаж байна.

Ерөнхийлөгч Дональд Трампыннайман настай ач хүүг хамгаалж байсан АНУ-ын нууц албаны ажилтнууд хүүхдийг унтаж байхад селфи хийж байсан нь гуравдугаар сарын 16-нд тодорхой болжээ.Хүүхэд зураг авч байх үед сэрсэн байна.Нууц албаны ажилтнуудын талаар мөрдөн шалгалт явуулж эхлэжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 00 мин