Ууттай хар цай аюултай хэмээн эрдэмтэд нотлож байна

Дэлхий нийтэд маш их дэлгэрсэн ууттай хар цай үхлийн аюултай байж болох юм гэдгийг германы эрдэмтдийн хийсэн чимхлүүр судалгаа харуулжээ. Бараг бүх төрлийн хар цай пестицид агуулдагийгтелевизийн ZDF WISO шоуны үеэр хийсэн шингжилгээ харуулсан байна.

Шууд нэвтрүүлгээр явуулсан уг судалгаа нийгэмд ширүүн мэтгэлцээн үүсгэжээ.Дэлхийн аль ч нутгийн хар цайнд наад зах ньдөрвөн төрлийн пестицид агуулагддаг болж таарчээ.Цайны талбайн хогийн ургамлуудыг устгахад эдгээр пестицидыг хэрэглэдэг байна.

Дэлхийн аль ч нутгийн хар цайны дээжид пестицидээс гаднацайны бутнаас шувуу үргээхэд хэрэглэдэг антрахин гэдэг бодис тогтмол илэрдэг аж.

Хүний хоол хүнсэн дэх пестицид нь хорт хавдар үүсгэж мэднэ. Шоуны үеэр шинжилсэн арван төрлийн цайны ганцханд нь лпестицидын агууламж кг-д 0,02 мг-аас илүүгүй байжээ. Харин бусад төрлийн цайнд зарим бодисын үзүүлэлт их биш байсан ч, цайн дахь пестицидийн нийлбэр хэмжээ маш их байдаг байна. Гэсэн ч эдгээр цай дэлгүүрийн лангуун дээр байсаар л байгаа.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 00 мин