Трамп Ким Чен Уныг “эвгүй авирлаж байна” гэж шүүмжилэв

БНАСАУ-ын пуужин-цөмийн хөтөлбөрийн хүрээндхийж буй үйлдэлд Вашингтоны засаг захиргаа таагүй хандаж байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп үүнийг нотлосныг Риа Новости агентлаг ням гарагт мэдээлжээ.
Тэр Флорида муж улсын Палп-Би дэх Мар-а-Лагогийн эдлэн газарт амралтын өдрүүдийг өнгөрүүлж, Умард Солонгосын асуудлаар хэд хэдэн уулзалт хийснийхээ дараа Вашингтон хот руу буцахын өмнө сэтгүүлчдийн асуултад хариулсан байна. “Тэр (БНАСАУ-ын удирдлагч Ким Чен Ун) “тун эвгүй авир гаргаж байна” гэж дурдаад, энэ асуудлаар өөр тайлбар хийгээгүй ажээ.
Гуравдугаар сарын 17-нд ТрампПхеньяны удирдлагыг бас шүүмжилсэн юм. “Умард Солонгос тун эвгүй аашилж байна. Тэд АНУ-ыг олон жил мэхлэж байгаа” гэж америкийн төрийн тэргүүнөөрийн Твиттер-т бичжээ.
Мөн өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон хэлэхдээ,Өмнөд Солонгос болон тэнд байрладаг америкийн цэрэгт заналхийлсэн нөхцөлд Вашингтоны засаг захиргааны зүгээсБНАСАУ-ын эсрэг цэргийн арга хэмжээ авч болохыг үгүйсгээгүй юм.
Умард СолонгосТонсханы цэргийн баазад хол тусгалын пуужинд зориулсан шинэ хүчирхэг хөдөлгүүр туршсан нь өчигдөр тодорхой болсон билээ. Туршилтыг ажигласан Ким Чен Ун хэлэхдээ,БНАСАУ тив хоорондын баллистик пуужин туршихад дөхөж ирээд байна гэж мэдэгджээ.
Гуравдугаар сарын 6-нд БНАСАУ Японы зүг дунд тусгалын дөрвөн пуужин харавсан бөгөөд Япон дахь америкийн баазуудад цохилт өгөх арга ажиллагааг боловсруулах нь уг туршилтын зорилго байсан гэдгийг Пхеньяны удирдлага мэдэгдсэн юм.
Гуравдугаар сарын 7-нд АНУӨмнөд Солонгост пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн эхний бүрдэл хэсгүүдийг байрлуулж эхлэсэн бөгөөдуг ажлыг нэг сард багтаан дуусгахаар төлөвлөж байна.Уг систем бүр дөрөвдүгээр сард ажиллаж эхлэх ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ