Канадын зэлүүд тосгоны багш эмэгтэй дэлхийн гол шагнал хүртжээ

Квебекийн зэлүүд тосгонд багшилдаг Канадын багш эмэгтэй Мэгги Макдонеллнэг сая ам. доллар дагалддагжил тутмын “Дэлхийн шилдэг багшийншагнал” хүртсэнийг Ассошиэйтед пресс агентлаг мэдээлжээ.
Шагнал гардуулах ёслол Дубайд болсон байна.
Шалгаруулалтын төгсгөлд Пакистан, Их Британи, Ямайка, Испани, Герман, Хятад, Кени, Австрали, Бразилын 10 багш тунаж үлджээ. Дүрс бичлэгээр Дэлхийтэй холбогдосон францын сансрын нисэгч Томас Паске ялагчийн нэрийг зарласан байна. Шейх Мохаммед бин Рашид Аль-Мактусэнэ шагналыг гардуулжээ.
Олон багш тогтдоггүй яваад өгдөгалслагдсан нутагт цаашид багшлах хүсэлтэй шаргуу зан чанар нь түүнийг энэхүү шагналын гарцаагүй эзэн болгосон байна. Макдонелл Арктикийн алслагдсан Салуит тосгонд зургаан жил багшилж байгаа бөгөөд энэ тосгонд нисэх онгоцоор л хүрчболдог гэнэ. Алс бөглүү оршдог, уур амьсгал хатуу хахираас болоод тосгонд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх явдал их байдаг байна. 2016 онд Салиуттосгонд амиа хорлосон хэрэг зургаан удаа гарчээ.
Макдонелл ажиллах хугацаандаа сургалтын хэд хэдэн хөтөлбөр боловсруулж, залуучуудад зориулан спортын заал нээсэн байна.
“Global Teacher Prize”шагнал бол “Varkey GEMS Foundation” сангаас хамгийн гарамгай багшид олгодог шагнал юм. Өөрийн шавь нарт анхаарал халамж тавьж,тэднийг болон тэдний ойр хавийн хүмүүсийг зоригжуулж, урам хайрладагнэг багш энэ нэр төртэй шагналыг жилд нэг удааавдаг юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ