АТГ-ын Ажлын хэсэг БСШУСЯ-нд ажиллаж байна
Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яаманд Авлигатай Тэмцэх Газрын ажлын хэсэг энэ сарын сарын 17-ны өдрөөс эхлэн ажиллаж байна.
Ажлын хэсэг тус яаманд авлигын эсрэг хууль, тогтоомжийн хэрэгжилттэйтанилцах, авлигын эрсдэлийн үнэлгээ хийх, авлигаас урьдчилан сэргийлэх талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөөг өгөх, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын удирдах албан хаагчдад сургалтыг зохион байгуулах ажлыг гүйцэтгэх юм.
Мөн Ажлын хэсгээс “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-т заасан яам, агентлаг, орон нутагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах, Олон нийтийн хяналтын дэд зөвлөлийг байгуулах талаар тус яамтай хамтран ажиллах аж.
Энэхүү Олон нийтийн хяналтын дэд зөвлөл нь төрийн байгууллагын ил, тод байдал, хүнд, сурталгүй, шударга ёсыг хангах, авлигын эсрэг хууль, тогтоомжийн хэрэгжилтэд иргэд, олон нийтийн байнгын хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ