Эмч нарт урамшууллын цалин олгодог болно гэв


Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг эмч ажилчдад урамшууллын цалин хөлс олгодог болж, олон хүний амийг аварсан, Монголд эмчлэгддэггүй байсан өвчнийг эмчилдэг болсон эмчид онцгой урамшуулал үзүүлдэг болох талаар санал гаргаад, ажлын хэсэг гаран ажиллаж байна гэжээ.
Тэрбээр өнгөрсөн баасан гарагт Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцах үеэрээ дээрх мэдээллийг өгсөн байна.
Мөн ХУД-ийн Нэгдсэн эмнэлгийн барилгыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр бариулах шийдвэр гарсан гэдгийг хэлэв.
ХУД-т баригдаж байгаа, олон жил зогссон, төрөх эмнэлгийн байрны асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж, концессын гэрээгээр үргэлжлүүлэн бариулахаар болсон. Тендер зарлагдсан учраас барилгын улирал эхэлмэгц хэрэгжээд явна гэдгийг ч дуулгасан байна.
Харин Сонгинохайрхан дүүрэгт Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр олон улсын жишиг эмнэлгийг барих барилгын ажил эхлэхэд бэлэн болоод байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ