ЭЕШ-ын бүртгэл үргэлжилж байна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 14-ны 18.00 цагт дуусах юм байна. Хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй учраас тогтсон цагтаа бүртгүүлэх ёстой аж.Энд дарж бүртүүлнэ үү.
Боловсролын үнэлгээний төвөөсЭЕШ-ын системийг боловсронгуй болгож илүү хялбар, нэмэлт боломжуудыг бий болгох, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хэрэглэгчийг мэдээллээр хангах үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн байна.Шалгуулагч онлайн бүртгэлд бүртгэлтэй дугаар бүхий утаснаас 133-233 дугаарт өөрийн хүсэлтээ явуулж дараах үйлчилгээг авч болох юм байна.
-Бүртгэлийн дугаар сэргээх: pid 85011016
-Нууц код сэргээх: psw 85011016
-Бүртгэлийн дугаар болон нууц үгийг хамтад нь сэргээх: ppw 85011016
-Суудлын хуваарь харах: sid 85011016
-Дүн оноо харах: dun 85011016
-Шалгалтын хуваарь харах: eyesh /энэ үйлчилгээг дурын утаснаас авахыг зөвшөөрнө/
ЭЕШ-тай холбоотой мэдээллийг Эндээс авна уу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ