Цэргийн баяраар согтуу жолоочийн тоо 1,8 дахин өсчээ

Цагаан сар, Мартын 8-ны өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэрэглэн жолоо барьсан хүний тоо харьцангуй цөөн байсан бол энэ жилийн цэргийн баяраар согтуугаар жолоо барьсан хүн олон байжээ. Гуравдугаар сарын 18,19-ний өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 512 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 383 дуудлага бүртгэгдсэн байна. Осол, хэргийн улмаас 20 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн найм, мөргөлдсөн 16,онхолдсон нэг, үл хөдлөх зүйл мөргөсөн нэг осол бүртгэгджээ. Зам тээврийн осолд 10 хүүхэд өртсөн байна.

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 146 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан гэж замын цагдаагийн албаныхан онцолж байна. Дээрх тоог өмнөх амралтын өдрүүдтэй харьцуулахад 1,8 дахин өссөн үзүүлэлттэй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 00 мин