Э.Цэндбаатарыг дайрсан этгээдүүдийг баривчилжээ

ОУХМ, Рио-2016 олимпийн наадмын тавдугаар байрын шагналт боксчин Э.Цэндбаатар бусдад зодуулсан талаар мэдээлсэн. Тэгвэл дасгалжуулагч Д.Батсүрэн энэ талаар тайлбар өгчээ.

Одоогоор боксын шигшээ багийн тамирчдыг өдөж, хоргоож, улмаар машинаараа дайрсан этгээдүүдийг цагдаагийнхан баривчлаад байгаа аж. Тэд хүн андуурсан хэмээн мэдүүлсэн байна.

Харин дасгалжуулагч Д.Батсүрэн “Тэд бэлтгэлийн байрнаасаа оргосон шөнөдөө “UB паласе”-ийн ойролцоох шөнийн клуб руу шууд ирсэн байсан. Тухайн үед том биетэй, үл таних хэдэн нөхөр эхэлж өдөж хоргоосон гэсэн. Тамирчид “Та нар хүн андуураад байна аа. Бид ямар ч буруу зүйл хийгээгүй” гэсэн ч шууд зодох гэсэн юм билээ. Тэгэхээр нь тэд зугтсан гэсэн.

Тамирчдыг хэр баргийн энгийн хүн хөөгөөд гүйцэхгүй шүү дээ. Тэд хэсэг зугтаж холдчихоод “Одоо алга болчихлоо. Гүйцэж ирж чадахгүй байх” гээд алхаж байтал өнөө хэдэн залуу машинтай, байшингийн булан тойрч, өөдөөс нь гараад ирсэн гэсэн. Тэгээд л Э.Цэндбаатар, Д.Давааням нар руу шууд дайрсан байгаа юм.Азаар тамирчидтолгой тархи, гар хөлөндөө бэртээгүй байсан. Тэд тамирчдыг мөргөж унагаад өнгөрөхдөө Э.Цэндбаатарын нүүрийг гүперээрээ урчихсан байсан. Гоо сайханд нь л хохиролтой болоод байна” хэмээн ярьжээ.

Хэрэг гарах үед боксын шигшээ багийн тамирчид 6-уулаа явж байжээ. Харин нэгэнт ийм хэрэг болсон болохоор Э.Цэндбаатар, Д.Давааням нарын оронд О.Мөнхсайхан, Ж.Отгонжаргал нарыг Тайландын эзэн хааны цомын тэмцээнд авч явахаар болоод байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 00 мин