БНСУ-ын визний хариуг ажлын 15 хоногт олгодог болно


Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад байнгын визгүй зорчих иргэдийн журамд өөрчлөлт оруулжээ. Энэ талаар БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн зөвлөх И Жэ Юүгээс тодрууллаа.
-Визний журамд ямар өөрчлөлт оруулсан бэ?
-Визгүй зорчдог байсан иргэдийн журамд өөрчлөлт орж, энэ сарын 1-нээс олон удаагийн виз олгох болсон. Байнгын визгүй зорчих иргэдийн журамд өөрчлөлт оруулж олон удаагийн визтэй боллоо. Энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ нь таван жилийн хугацаатай виз бөгөөд нэг очихдоо БНСУд 30 хоног байх юм. Энгийн визийг бодвол харьцангуй богино хугацаанд шийдвэрлэж өгч байгаа. БНСУ-д виз мэдүүлэгч монгол иргэд эрс нэмэгдэж байгаа учраас визний хариуг ажлын 15 хоногт олгодог болно.
-Виз хүсэх иргэдэд ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Таван жилийн хугацаатай визийг авах иргэд хоёр жилийн дотор дөрвөөс дээш зорчсон байх эсвэл нийт 10- аас дээш удаа зорчсон. Сүүлийн хоёр жилийн дотор заавал нэг удаа БНСУ-ын хилээр орж гарсан байх шаардлагатай юм. Мөн сүүлийн гурван жилийн турш БНСУд хууль бусаар оршин суугаагүй, БНСУ-ын дотоод хууль журмыг чандлан сахисан байх ёстой.
500,000 вонын торгууль хүлээсэн эсвэл БНСУ-аас албадлагаар гарч байсан иргэд үүнд хамаарагдахгүй. Энэ шийдвэр бус бусад бүх оронд хамаарна. Монголын албаны паспорттой болон дипломат паспорттой иргэн БНСУ-д визгүйгээр 90 хоногийн дотор зорчих нөхцөл хангагдсан харин энгийн паспорттой иргэдэд хамаарахгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ