Засгийн газрын 11 дүгээр байранд гарсан галыг унтраажээ

Чингэлтэй дүүргийн III хороо Засгийн газрын 11 дүгээр байрны хоёрдугаар давхарт гал гарлаа гэх дуудлага өнөөдөр 13:15 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн очиж, хоёрдугаар давхарын узелийн өрөөнд эд хогшил шатаж байсныг унтраасан байна. Тус барилгад 35 байгууллагын 200 орчим хүн байсныг угаартахаас урьдчилан сэргийлж утаажилтын бүсээс гаргасан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 00 мин