Э.Цэндбаатар нарын боксчдын эрхийг зургаан сараар хасчээ

ОУХМ, Рио-2016 олимпийн наадмын тавдугаар байрын шагналт боксчин Э.Цэндбаатар бусдад зодуулж, Гэмтэл согог сэргээн засах үндэсний төвд эмчлүүлж байна. Цагдаагийнхан түүнийг зодож гэмтээн, машинаараа дайрсан этгээдүүдийг баривчлаад байгаа бөгөөд тэднийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Хэрэг явдал гарах үед Э.Цэндбаатартай хамт боксын шигшээ багийн тамирчин Х.Энх-Амар, Г.Баярхүү болон залуу тамирчин Ц.Жамъяанбат, Д.Давааням, О.Бямба-Эрдэнэ нар байжээ. Тэгвэл дээрх тамирчдыг Үндэсний шигшээ багийн алба, Монголын боксын холбооноос Хандгайт дахь цугларалтаас буулгасан байна. Мөн хоёр долоо хоног бэлтгэлд зориулагдсан төлбөр (өдрийн 60 мянган төгрөг)-ийг өөрсдөөр нь төлүүлж,шигшээ багийн тамирчин Э.Цэндбаатар, Х.Энх-Амар, Г.Баярхүү нарыг Үндэсний шигшээ багаас зургаан (3.20-9.20 хүртэл) сараар хасах шийдвэрийг Монголын боксын холбоо гаргажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ