Цэрэг эрсдээ “Итгэл Нэмье”

МЗХ 3-р сард “Итгэл Нэмье” аяныг зохион байгуулж байгаа билээ. Аяны хүрээнд Монгол Улсад зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 96 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Алтан гадас одонт, хошууч генерал Р.Гаваагийн нэрэмжит Зэвсэгт хүчний 013-р ангид зочлон 15 залуу нэг өдрийг цэргийн амьдралтай танилцаж, цэрэг эрстэй хамт нэг өдрийг өнгөрүүллээ.
Зэвсэгт хүчний холбооны ууган анги болох тус хороо нь бүх цэргийн зөвлөлийн гишүүдийн 1992 оны 14-р хурлын шийдвэрээр 9-р сарын 20-нд цэргийн яамны холбооны тусгай суман нэртэйгээр байгуулагдаж байжээ. Зэвсэгт хүчний 013-р анги нь Монгол Улсдаа холбооны хамгийн том анги юм байна. Одоогийн байдлаар тус ангид 10 гаруй аймгаас ирсэн дайчин залуус цэргийн алба хааж байна.
Залуус бүтэн өдөр цэргийн амьдралтай танилцсан юм. Тухайлбал 06:00 цагт босож, өглөөний гүйлт, бие тамирын дасгал, ор дэр засах, байр цэвэрлэх, өглөөний үзлэг, Монгол Улсын төрийн далбааг мандуулах, өглөөний цайнд орох, хичээлд суух, өдрийн хоолонд орох зэрэг цэргийн алба хашиж байгаа цэрэг эрстэй нэгэн адил өдөр тутам хийгддэг бүхий л үйл ажиллагаанд нь оролцлоо.
Мөн энэ үеэр МЗХ-ны Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбат холбооны үйл ажиллагаа болон “Залуусаа Нэмье” уриан дор хийгдэж буй ажлуудаа цэргүүдэд танилцуулсан. “Буган Сүлд” ТББ-ын судлаач, бэлтгэл хурандаа БЭнхжаргал“Итгэл Нэмье” лекцийг тавьсан юм.
Зэвсэгт хүчний 013-р ангийн цэргүүдийн дунд “Итгэл” сэдвийн хүрээнд дөрвөн мөрт зохиох тэмцээнийг зохион байгуулсан юм. Тэмцээнд 013-р ангийн байлдагч Ц.Дэмбэрэл түрүүлсэн.
Эх орныхоо энх тайван байдлын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа Зэвсэгт хүчний 013-р ангийн ахлах ахлагч Ш.Батдоржийг МЗХ-ны “Эр Зоригийн Алдар” цол тэмдгээр шагнасныг МЗХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга П.Анхжаргал гардууллаа.
Цэргийн ангид нэг өдрийг өнгөрөөсөн залуус цэрэг эрчүүдээрээ бахархаж, нэг өдрийг хамтдаа өнгөрөөсөндөө баяртай байлаа. Тэдбусад залуусаацэргийн албаа заавал хааж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байсан юм.Зэвсэгт хүчний 013-р ангийн удирдлагуудын хэлснээр сүүлийн жилүүдэд залуус өөрийн хүсэлтээр цэргийн албанд явах ньихэссэн. Цэргийн алба хашиж буй залуусын 20-30 хувь нь дээд боловсролтой залуус байгаа гэдгийг онцолж байлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ