Ихээхэн хэмжээний нойтон цас орохыг анхаарууллаа

Маргааш баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-23-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Нойтон цасны улмаас зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсч, зоригч, тээвэрчдэд болон малын бэлчээрлэлтэд хүндрэл учруулж, болзошгүй байгааг онцгойлон анхаарууллаа.

Сонирхуулахад, өнгөрсөн шөнө буюу Говь-Алтайн Тооройд анхны бороо орсон байна. Өнөөдөр 11.00 цагийн байдлаар Баянхонгорын Хориултад бороо шивэрч байна гэсэн мэдээллийг ЦУОШГ-т ирүүлжээ.

Та ойрын өдрүүдийн цаг агаарын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 00 мин