Трампыг хятадын эзэн хаантай зүйрлэжээ

ХБНГУ аюулгүй байдал, батлан хамгаалах чадвараа хангуулж байгаагаар АНУ, НАТО-д өртэй гэж америкийн ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэнд зэвүүцэж байгаагаа германы бундестагийн гол голнамын депутатууд илэрхийлжээ.“Frankfurter Allgemeine Zeitung” сонинд ингэж бичсэн байна.
“Герман АНУ-д их өртэй. Гэхдээ бидний бодох ёсгүй цорын ганц зүйл бол мөнгө.АНУ-ын түүхэн үүргийн тухай ерөнхийлөгчийнбодолбуруу бөгөөд туйлын сэтгэл зовоож байна” гэж ХБНГУ-ын бундестагийн гадаад харилцааны хорооны дарга, Христосын ардчилсан холбооны гишүүн Норберт Реттген мэдэгджээ.
Америкийн төрийн тэргүүний шүүмжлэл НАТО-д хагарал гаргаж, тухайлбал Балти орчмын нутаг дахь хамтарсан ажиллагаанд эргэлзээ төрүүлнэ гэж үзэж байгаагаа Германы социал-демократ намын дарга, гадаад бодлогынасуудал эрхэлсэн шинжээч Нильс Аннен илэрхийлжээ. “Трампөөрт ньалба гувчуур өгөх үүрэгтэй байсан үнэнчхаръяатуудтай хятадын эзэн хаан шиг авирлаж байна” гэж тэр онцлон тэмдэглэжээ.
Германы батлан хамгаалахын сайд Урсула фон дер ЛяйенАНУ-ын ерөнхийлөгчийн хэлсэн үгийг түрүүнд ньтайлбарласан юм. ХБНГУ, НАТО АНУ-д асар их өртэйгэсэнерөнхийлөгчийн нотолгоог сайд няцаажээ.“Өртэй орнуудын бүртгэл НАТО-дбайхгүй” гэж тэр онцлон тэмдэглэсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ХБНГУ-ын канцлер Ангела Меркельтэй уулзсаныхаа дараа Герман улс “НАТО болон АНУ-д асар их өртэй” гэж Твиттертээбичсэн юм.“Германд бидний үзүүлж буй хүчирхэг, үнэ өртөг ихтэй хамгаалалтын арга хэмжээний” мөнгийг төлөх хэрэгтэй гэж америкийн төрийн тэргүүн онцлон тэмдэглэжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ