Өмнөд Солонгос - өндөр настнуудын орон

Япон улс иргэдийнхээ урт наслалтаар дэлхийд тэргүүлэхбайр сууриа алдаж эхлэж байна. Удахгүй Өмнөд Солонгостүүнийг гүйцэж түрүүлж мэднэ.

ДЭМБ 35 хөгжингүй орны хүн ардын дундаж наслалтын тухай өөрийн прогнозыг өөрчилжээ. 2030 он гэхэд Өмнөд Солонгос эмэгтэйчүүдийнх нь дундаж наслалт 90-ээс давж, эрчүүд нь 84 хүртэл наслах дэлхийн анхны орон болно гэж ДЭМБ-ын шинжээчид нотлож байна.

Өмнөд Солонгосын анагаах ухаан амжилт олж, хүн ам, түүний дотор настай хүмүүстнийгмийндэмжлэг үзүүлэх арга авч, түүнчилэн тэндхийн хүн ам эрүүл аж төрөх ёс баримталдгийн ачаар ингэх боломжтой болно гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тус орон таргалалтын үзүүлэлтээр дэлхийд хамгийн бага орны нэг юм.

АНУ-ын байдал огт өөр байгаа бөгөөд энд сүүлийн 20 жилд наслалт анх удаа буурчээ. 2030 он гэхэд эрчүүдийн наслалт 80, эмэгтэйчүүдийнх 83 болно (энэ нь Мексик, Хорват зэрэг орныхтай адил юм).

ДЭМБ-ын шинжээчдийн үзэж байгаагаар,Өмнөд Солонгосыг бодвол, АНУ-д эрүүлийг хамгаалахын байдал дордож байгаа ажээ.Америк бол эмнэлгийн олон зориулалттай даатгал байдаггүй дэлхийн цорын ганц хөгжингүй орон юм.Энэ нь бас хүн амын өсөлт зогссон цорын ганц хөгжингүй орон.Энэ нь тухайлбал, хүүхэд насанд тэдний буруу хооллолтынүр дагаввар гэж эмч нар үзэж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 00 мин