Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр баруун аймгуудыг зорьж байна

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Баян-Өлгий аймгийг зорих гэж байна. Агаарын хөлөг өнөөдөр 13.30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрөх аж. Баруун аймгуудад хийх ажлын томилолтоо алс хязгаар Баян-Өлгий аймгаас эхлүүлэх гэж байгаа нь энэ юм. Энэ үеэр казах түмэнтэй уулзалт хийнэ. Мөн Науризын баярт оролцох ажээ. Жил бүрийн өдөр, шөнө тэнцдэг гуравдугаар сарын 22-нд казах түмэн Науризын баяр хийдэг. Эл баярын өдөр маргааш тохионо. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Баян-Өлгий аймагт ажилласныхаа дараа Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Ховд аймгуудад ажиллахаар төлөвлөөд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 00 мин