Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудаас 425 зөрчил илрүүлжээ

Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаагийн баталсанудирдамжийн дагуу нийслэлийн ерөнхий боловсролын1, 9, 13,18, 23, 67, 93, 105, Шавь цогцолбор сургуулиудад боловсролын хяналт, эрүүл ахуй халдвар хамгааллынхяналтынчиглэлээр хамтарсан шалгалт хийлээ.

Шалгалтын явцад давхардсан тоогоор 425зөрчил илрүүлж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, улсын /ахлах/ байцаагчийн 25 заалт бүхий 4албан шаардлагыгерөнхий боловсролын 1, 18,23,93 дугаар бүрэн дунд сургуульд хүргүүлэн, илэрсэн зөрчлийг үндэслэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 16.1.3,Эрүүл ахуйн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2дахь заалтыг үндэслэн 8 албан тушаалтанд 3.120.000 төгрөгийн шийтгэвэр ногдуулж бүрэн барагдуулан ажиллав.

Шалгалтад хамрагдсан бүх сургуулиудадболовсролын чанар хүртээмж, эрүүл ахуй халдвар хамгааллыг сайжруулах,эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хууль тогтоомжийг мөрдөх талаар байгууллагын сургалтыг зохион байгууллаа гэж НМХГ-аас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 00 мин