Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн БНХАУ-ын иргэний хэргийг шүүхэд шилжүүллээ

Хамтран амьдрагчаа зээ дүүгийнх нь хамт зэрлэгээр хөнөөж, дагавар хүүгээ хүнд гэмтээсэн БНХАУ-ын иргэн Ө-д холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэжигтэн Ө нь эхнэр Х-н гар, духны хэсэгт 6 удаа заазуурдаж, онц харгис хэрцгийгээр хөнөөсөн, уг гэмт хэргээ нуун далдлах зорилгоор гэрт нь байсан 4 настай А-ын заазуурдаж хөнөөсөн, мөн 12 настай Б-ын толгойн тус газарт заазуураар хүнд гэмтэл учруулан санаатайгаар алахыг завдсан” гэх хэрэгт буруутган, яллах дүгнэлт үйлдэж Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Уг хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс шалгаж байсан юм. Хэрэг явдал 2016 оны арванхоёрдугаар сарын 30-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гарсан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 00 мин