Шүүхийн танхимд жирэмсэн эмэгтэй нярайлжээ

Дөнгөж сая Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд жирэмсэн эмэгтэй төржээ. Тодруулбал, шүүх хуралд иргэдийн төлөөлөгчөөр оролцож байсан Б.Чимгээ гэх эмэгтэй өвдөж, шүүгчийн туслах Б.Солонго эх барьж авсан байна. Эмэгтэй 3,2 кг хүү төрүүлсэн бөгөөд эмэгтэйн дөрөвдэх төрөлт байжээ. Эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа нярайг ээжийн хамт 1-р төрөх эмнэлэгт хүргээд байгаа ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ