УИХ-ын дарга М.Энхболд Японд айлчилна

УИХ-ын дарга М.Энхболд Япон улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ. Түүний айлчлал гуравдугаар сарын 27-нд эхлэх бөгөөд гурван хоног үргэлжлэх юм байна. Айлчлалын хүрээнд Монгол, Японы стратегийн түншлэлийн дараагийн дунд хугацааны хөтөлбөрийг эцэслэн тохирох талаар санал солилцох аж. Мөн эх сурвалжийн мэдээлснээр Япон улсаас хөнгөлөлттэй, санхүүгийн дэмжлэг хүсч магадгүй юм байна.

Түүнээс гадна, Японд хийх айлчлалаа өндөрлүүлснийхээ дараа Бангладешийг зорих аж. Учир ньБангладешт дөрөвдүгээр сарын 2-н хүртэл Олон улсын парламентын холбооны хурал болох бөгөөд УИХ-ын дарга оролцох юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 00 мин