Өнөөдөр болох үйл явдлууд

08:00 цагт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлх захын талбайд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” Сүхбаатар дүүргийн хэмжээнд зохион байгуулагдана.

09:00 цагт "Минжтэй танилцъя" өдөрлөг болно.

09:00 цагт Стандарт, хэмжил зүйн газрын хурлын танхимд Стандарт, хэмжил зүйн газар болон Улаанбаатар их сургууль хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна.

10:00 цагт Монголбанк цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийнэ.

11:00 цагт Монгол Ньюс мэдээллийн төвд Найруулагч Бенжамин Жонс “Дэлхийн соён гэгээрүүлэгчид” нэртэй цуврал баримтат кино бүтээж байгаа бөгөөд энэ хүрээнд Хамба лам Д.Нацагдоржийн тухай кино хийхээр санал тавьж, ажлаа эхлүүлээд байгаа талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт Тусгаар тогтнолын талбайд нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч, Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга П.Баярхүү, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын төлөөллүүд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх багаж техник тоног төхөөрөмжийг зарим дүүрэгт гардуулах үйл ажиллагаа болно.

11:00 цагт Төрийн ордны “В” танхимд Засгийн газрын хуралдаанаар Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг батлуулсан талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт Чех элчингийн гадна 180 гаруй хүн эсэргүүцлийн жагсаал хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 00 мин