Цонхоо онгойлгож унтах нь чихрийн шижин өвчнөөс хамгаалдаг гэнэ

“Телеграф” сонин Оксфордын их сургуулийн дотоод шүүрлийн булчирхайн эмч Эшли Гроссмманы хэлснийг иш татахдаа, өрөөгөө салхилуулах нь хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин өвчин, таргалалт зэрэг өвчин тусахаасхамгаалахад тусладаг байна гэж бичжээ.
Сонинд голландын эрдэмтдийн нийтлүүлсэн хүний эрүүл мэндэд дэлхийн дулаарлын үзүүлж буй нөлөөний тухай судалгааны дүнг үндэслэн Гроссман ийм дүгнэлт хийсэн байна.
Дундаж температур Цельсийн нэг градусаар нэмэгдэхэд жил бүр чихрийн шижин өвчний олон мянган шинэ тохиолдол бүртгэгдэж болох юм гэж судалгаанд дунджээ.Энэ нь халуунд бие махбодь дулааныгбарьж байхад калори зарцуулахаа больдогоор тайлбарлагддаг бөгөөд ингэснээринсулины мэдрэмж ихсэж, жин нэмэгддэг байна.
Тиймээс шөнө цонхообогино хугацаагаар ч болов нээлттэй байлгах нь өвчин тусах эрсдэлийг нэлээд бууруулж болох юм гэж дотоод шүүрлийн булчирхайн эмч хэлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ