Цаг агаарын улмаас Ерөнхий сайдын онгоц газардаж чадахгүй байна

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат баруун аймгуудад ажиллаж буй. Томилолт дуусч өнөөдөр Улаанбаатарт ирэх байсан ч цаг агаарын улмаас нислэг хойшлогдож байгаа аж. Тодруулбал, өнөөдөр 08.00 цагийн орчимд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас Баян-Өлгий аймаг руу нисчээ.

Гэхдээ Баян-Өлгий аймагт цаг агаар тааламжгүй хоёр дахь өдрөө үргэлжлэн цас орж байгаагаас болж ийнхүү нислэг хойшлогджээ.

Хэрэв агаарын хөлгийг буулгаж болохоор бол Баян-Өлгий аймагт газардана, боломжгүй бол Ховд аймаг руу үргэлжлүүлэн нислэг үйлдэх юм байна.

Өнөөдөр Науризын баярын өдөр. Казах түмэн хаврын баяраа тэмдэглэж буй. Дээрх арга хэмжээнд Ерөнхий сайд оролцохоор төлөвлөөд байсан ч цаг агаараас шалтгаалж тодорхойгүй байдалд шилжжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 00 мин