Лондон хотод террорын ажиллагаа үйлдсэн этгээд хэн болохыг тогтоожээ

Лондон хотод террорын ажиллагаа үйлдэх гэсэн хэмээн сэжиглэгдэж буй этгээд хэн болох нь тодорхой болсон байна. Британийн “Индепендент” сонины лхагва гарагийн дугаарт ингэж бичжээ.
Сонинд дурдсанаар, тэр эрэгтэйг Абу Иззадин гэдэг байна.Халдлагыг гардан гүйцэтгэгч хэмээн үзэж буй түүнийг терроризмтай холбоотойгоос болоод эрх баригчид мэддэг байсан бөгөөд хэт даврагч зорилгоор мөнгө цуглуулж,терроризмын үйлдэлд тухирч, суртал ухуулгаявуулж байсан учир хэсэг хугацаанд шоронд сууж байжээ. Абу Иззадин 17 настайдаа лалын шашинд орсон байна.
Их Британийн нийслэлд парламентын байшингийн ойролцоо халдлага үйлдсэнээр таван хүн, түүний дотор цагдаа болон террорист өөрөө алагдсаныг лхагва гарагт мэдээлсэн юм.Мөн 40хүн шархдаж, тэдний дунд хүндээр шархадагсад байгааг цагдаагийн төлөөлөгч мэдээлжээ.
Халдлага үйлдсэн этгээд ганцаараа байсан бөгөөд гэвч сэргэмжлэх үүднээс хотод аюулгүй байдлыг хангах өндөржүүлсэн байдал хэвээр байна.
Гуравдугаар сарын 22-ны орой Лондон хотын төвд хэд хэдэн халдлага үйлджээ. Нүдээр харсан хүмүүсийн ярьснаар,Вестминстерын гүүрэн дээр нэг машин таван хүнийг дайрч, дараа нь парламентын байшингийн зүг явсан байна. Тэнд цагдаа машиныг зогсоожээ. Машин барьж явсан хүн цагдааг хутгалж, харин өөр нэг цагдаа түүнийг буудаж алсан байна. Цагдаагийн байгууллага болсон явдлыг террорын ажиллагаа гэж үзжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ