Гитлер, Ева Браун хоёр үхэхийнхээ өмнө яаж байсан нь тодорхой болжээ

Адольф Гитлерийн үхэхийнхээөмнөх сүүлчийн агшины тухай түүний хувийн бие хамгаалагчдын нэг ярьжээ.
Рохус Мишфюрерыг амьд байхыг харцгаасан тэр сүүлчийн агшины тухай өгүүлсэн байна. Чухамхүү хэдхэн минутын дараа тэр болон түүний хамтран амьдрагч Ева Браун нар үхсэн байсныг олжээ.
Гитлер өөрийн цэргийн шадар туслахын гарыг тайван гэгчийн атгаад, өөрт нь “үнэнчээ тангарагласан” бүх цэргийгтарж явахыг зөвшөөрсөн байна.Дараа нь фюрер ердөө хэдхэн цагийн өмнө гэрлэсэн Брауны хамт өрөөндөөороод алга болжээ.Хэдхэн агшины дараа тэдний үхсэн байхыг олсон байна.
Зөвлөлтийн арми фюрерын хоргодох байрыг бүслэхэд тэр өөрийн толгой руу буудаж, харин Браун маш хортой цианид ууж амиа хорложээ гэж Гитлерийн үхлийн тухай албан ёсны тайланд бичсэн байдаг.
Гэвч Мишийн хэлснээр, энэ мэдээнд нэг тодорхой бус зүйл бий ажээ. Тухайлбал, Гитлер амиа хорлосон нь тодорхойгүй бөгөөд эсвэл хоёул хоёулаа амиа хорлох түүний төлөвлөгөөг Браун эсэргүүцэж байсан байж болох.Гитлер хоргодох байрандаа өөрийгөө буудсан гэдгийг олон судлаач няцаадаг.
Фюрер Аргентинд оргон гарсан гэж зарим судлаач үздэг бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны дараа тэндолон фашист нуугдаж байсанюм.Гитлер, Браун хоёрын цогцосыг шатаасан байж болох.
Мишийн хэлснээр,Гитлер өөрийн цогцосыг шатаахыг тушаасан бөгөөд яагаад гэвэл Италийн дарангуйлагч Бенито Муссолонийн адил үхсэн хойноо ч бусдынгарт орохыг хүсээгүй аж.
Улаан армийнхан Гитлерийн шатсан хүүрийг олсон хэмээн нотлож байсан юм.Гитлерийнараг ясыгухан гаргаж, Зүүн Германд оршуулсан гэж зөвлөлтийн үед мэдээлж байсан билээ.Гитлерийн хуучин телефон утсыг саяхан дуудлага худалдаагаар санаанд оромгүй их мөнгөөр худалдсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ