Архангай аймгийн чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна

Архангай аймгийн нийт нутгаар өчигдрөөс эхлэн их хэмжээний цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдсан байна. Үүнтэй холбогдуулан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор 2017 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 19.00 цагаас эхлэн хот хоорондын болон орон нутгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болжээ.
Иймд дээрх чиглэлд иргэд, олон нийтийг зорчихгүй байхыг Автотээврийн үндэсний төвөөс анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ