Оршуулгын газарт хаяагдсан нярайг асрамжийн газарт хүлээлгэн өгчээ

Энэ сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нарангийн энгэр дэх оршуулгын газарт дөнгөж төрсөн нярайг орхисон хэрэг гарсан талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид оршуулгын газарт орхигдсон нярайг хүүхдийн асрамжийн газарт хүлээлгэн өгсөн байна.
Харин нярайг орхисон хэргийн сэжигтнээр 47 настай А, 25 настай Б, 21 настай Д нарыг татан шалгаж байгаа бөгөөд тэднийг Эрүүгийн хуулийн 91.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ