Баянхонгорт сураггүй алга болсон иргэдийг эрэн хайж байна

Баянхонгор аймагт энэ сарын 21-нээс эхлэн үргэлжлэн орсон их цас өчигдрийн 11:00 цагийн байдлаар 36 см-ын зузаантай буюу гамшгийн хэмжээнд хүрчээ. Их хэмжээний цасны улмаас Эрдэнэцогт, Шаргалжуут зэрэг зарим сумдын чиглэлд мал бэлчээрлэж чадахгүй, тээврийн хэрэгсэл явж болохгүй байгаа бол өнгөрсөн шөнө Гурванбулаг сумаас гарсан бага насны хоёр хүүхэд бүхий дөрвөн хүнтэй приус маркын автомашин сураггүй болжээ. Улмаар аймгийн онцгой байдлын газар яаралтай хуралдаан зохион байгуулж сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Мөн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан “Их Богд Зам” ХХК, барилгын цэргийн 339-р ангийн машин техник хүн хүчийг дайчлан аймгийн төвийн болон улсын чанартай замуудыг хусаж цэвэрлэн зам гаргах, шаардлагатай тохиолдолд замд боогдсон тээврийн хэрэгсэлүүдийн зорчигч, иргэд, малчдын амь нас аврах, өвс тэжээл хүргэхэд машин техникийн бүрэн бүтэн бэлэн байдлыг хангах, алга болсон иргэдийг олох эрлийн хэсгийг гаргах Эрдэнэцогт, Шаргалжуут, Баянхонгор сумын зарим багийн малчин өрхүүдэд өвс тэжээл хүргүүлэх, бүх сумын зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 23-ны өдрийг дуустал хорих зэрэг арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 00 мин