Далан сэтэлсэн авто засварын үйл ажиллагааг зогсоолоо
2-ын тойргийн Сансар худалдааны төвийн эсрэг талын даланг сэтэлж, авто машины засвар ажиллуулж буй зураг олон нийтийн сүлжээгээр түгсэн. Тэгвэл энэ мэдээллийн мөрөөр НМХГ-ын БОГУУХХ-ийн улсын байцаагчид ажиллаж, үйл ажиллагааг зогсоох тухай албан шаардлага өгчээ. Тухайн иргэд ямар ч зөвшөөрөлгүй, үйл ажиллагаа явуулж байсан аж. Өнөөдөр НМХГ-ын байгаль орчны, дэд бүтцийн, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн улсын байцаагчид тус газар ажиллах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ