Севол хөлгийг уснаас гаргах ажиллагааг шууд дамжуулж байна

БНСУ-ын баруун өмнөд эргийн Жиндо арлын усан дотроос Севол хөлгийн эх биеийг 40 метрийн гүнээс татаж гаргах явц яг одоо өрнөж байна. Уг ажиллагаа өнгөрсөн шөнөөс эхэлсэн бөгөөд 145 метрийн урттай, 6825 тонн хүнд уг хөлөг онгоцны эх бие 03:45 цагт анх удаа усны мандалд гарч иржээ. Хөлгийг уснаас хоёр том хөвөгч онгоцоор татаж байна. Хэрэв хөлгийг уснаас амжилттай гаргаж чадвал Мокпо боомт руу тээвэрлэхээ албаныхан мэдэгдсэн. Живсэн хөлгийг уснаас бүрэн гаргах хүртэл найм хоногийн хугацаа шаардлагатай бөгөөд хуурай газар дахь хөлөг онгоцны засварт хүргэхэд дахин дөрөв хоног болох гэнэ.

БНСУ-ын усан тээврийн түүхэнд хар толбо болж үлдсэн Севол хөлгийн сүйрэл тус улсын далайд болсон хамгийн том осолд тооцогддог. Осол одоогоос гурван жилийн өмнө буюу 2014 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр болж, 300 хүний амийг авч одсон билээ. Тухайн үед эрлийн ажлыг сарын турш явуулсан ч есөн хүн ор сураггүй болсон ба одоо хэр нь олдоогүй юм. Тиймээс хөлгийг татаж гаргасны дараа уг есөн хүний цогцсыг дахин хайхаар төлөвлөж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 00 мин