11 настай Б.Анхзул олон улсын балетын уралдаанаас хүрэл медаль хүртлээ


“Монголын Үндэсний Балет” сургуулийн сурагч Б.Анхзулэнэ сарын 20-22-ны өдрүүдэд болсон Олон улсын балетын уралдаан “The World Ballet Trial” тэмцээний 10-13 насны ангилалд оролцож хүрэл медаль хүртлээ.Тэрээрнасныхаа ангилалд Сингапур, Япон, Шанхай, БНСУ зэрэг улсын нийт 36 оролцогчидтой өрсөлдөн ийнхүү эхний гуравт шалгарсан байна. Балетчин охиныг тэмцээндээ амжилттай оролцоход нь удирдах багшаар Н.Энхтуяа багш болон Япон улсад зөвлөх багшаар Б.Батболд ажиллажээ.
Б.Анхзул өнгөрсөн жилийн 11 дүгээр сард зохион байгуулагдсан “Монголын Үндэсний балет” улсын уралдааны 9-11 насны (junior) ангилалд тэргүүн байр эзэлснээр “The World Ballet Trial” олон улсын балетын уралдаанд оролцох эрхийн эзнээр шалгарч байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ