Өнөө шөнө говийн аймгуудын нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрнэ

Өнөөшөнө говийнаймгуудын нутгаар цасан шуурга шуурч ихэнх нутгаар хүйтэрч хонохыг анхааруулж байна.

Тодруулбал Өмнөговийн зүүн, Дундговь, Дорноговийнөмнөд хэсгээр цасан шуурга шуурах талаар Цаг уурын орчины шинжилгээний албанаас анхааруулсан байна.

Мөн орон нутагт цасан шуурга шуурч, цаг агаарын нөхцөл байдал хүндхэн байгаатай холбоотойгоор хэд хэдэн чиглэлд зам хааж, тээврийн хэрэслийн хөдөлгөөнийг хязгаарласан байна. Хамгийн сүүлд Авто тээврийн үндэсний төвөөс авсан мэдээллээр Завхан аймгийн Улиастайгаас - Улаанбаатар, Говь-Алтай, Увс, Ховд,Өмнөговь, Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Баян-Өлгий аймгийн чиглэлд хот хоорондын болон орон нутгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлаад байгаа ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 00 мин