X ангийн сурагчдад Монголын Үндэсний музей үнэ төлбөргүй үзэх боломж нээгдлээ

muzei

Монголын Үндэсний музей нь Монгол нутагт хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлжалт зан заншилтай холбогдох 56,000 гаруй үзмэртэй бөгөөд байнгын үзүүллэгийн9 танхимд үзмэрүүдээс дээжлэн харуулсан Үндэсний хэмжээний тэргүүлэх музей юм.

Манай музейнүзүүллэгт буй Хүрэл зэвсгийн үеийн хос янзага, хүрэл сэлэм, Хүннүгийн үеийн ширмэл ширдэг, авсны алтан чимэглэл, алтан нар сар, Түрэгийн Билгэ хааны алтан титэм, алтан чимэглэлүүд, алтан гүц, хундага, таваг, мөнгөн буга,Хятаны үеийн ясан шүдний сойз, XIII зууны үетэй холбогдохнум, сум, үйсэн хоромсого, эмээлийн мод, Монголын эзэнт гүрний үеийн зооснууд, чамин тансаг хийц, загвартай Богтого малгайн алтан чимэглэл, Япон тэнгисээс олдсон Хубилай хааны цэргийн усны сав, XIII-XIY зуунд холбогдохЯзгууртны дээл, XIY-XY зууны үеийн Байлдааны ширэн хөө хуяг, Ялтсан гутал,Өндөр Гонгорын хөөрөг, даалин,таван ханатай Монгол гэр,Жанжин Д.Сүхбаатарын хувцас хэрэглэл, Ж.Гүррагчаагийн сансарт нисэхдээ өмсөж байсан хувцас, МУ-ын 2 дахь ерөнхийлөгч Н.Багабандийн ёслол хүндэтгэлийн хувцас зэрэг ховор, хосгүй үнэт үзмэрүүдийг хүүхэд багачууд та бүхэн сонирхон үзэж, эх түүхээрээ аялахболомж бүрдлээ.

Дэлхийд тамгатайтүүх, соёлоо хүүхэд багачууддаа сурталчилан таниулах зорилгоор Монголын Үндэсний музей нь Нийслэлийн Ерөнхий Боловсролын Сургуулиудтайхамтран ажиллах гэрээг шинэ нөхцөлтэйгээрхийж эхлээд байна. Энэ ажлын хүрээнд БСШУЯ-наас баталсан “Цөм хөтөлбөр” болон ЕБС-ийн түүхийн хичээлтэй холбогдуулан 10 дугаар ангийн сурагчдад үнэ төлбөргүй музей үзэх боломжийг нээж өглөө. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 118 гаруй Ерөнхий боловсролын сургууль байгаагаас 50 гаруй сургуультай гэрээ байгуулан ажиллаж байна. Музейтэй гэрээ байгуулсан сургуулийн 10 дугаар ангийн сурагчид зохион байгуулалтайгаар 1-6 дугаар саруудадүнэ төлбөргүй музей үзэх асуудал болон бусад хэд хэдэн хөнгөлөлттэй заалтууд гэрээнд тусгагдлаа. Жишээлбэл: Нэг ангийн 25-аас дээш сурагч музей үзсэн тохиолдолд үнийн дүнгийн 10%-д хөнгөлөлт үзүүлэхээс гадна захын дүүргийн сургуулийн нэг ангийн 20-иос дээш сурагч үзсэн тохиолдолд 5 хүүхдийгүнэ төлбөргүй музей үзүүлэхээр болж байна. Сурагчдаа дагуулж ирсэн багш нар болон цэцэрлэгийн насны хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүйгээр үйлчилж байна.

Манай музейд хүүхдэд зориулсан “Музейн Боловсролын өрөө” байдаг бөгөөд энэхүү өрөөнд бүх насны хүүхдэд зориулсан олон сонирхолтой боловсролын хөтөлбөрт хамрагдах боломжтойг та бүхэнд дуулгахад таатай байна. БСШУЯ-наас хэрэгжүүлж буй “Цөм хөтөлбөр”-тэй уялдуулж 10 дугаар ангийн сурагчдад үнэ төлбөргүй музей үзүүлж буй энэхүү санаачлагыг бусад музейнүүд дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна.

-МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ-

СЭТГЭГДЭЛ БИЧИХ