Умард Солонгос “цөмийн чемоданаа” нээхэд бэлэн байна

Пхеньяны эрх баригчид дахин цөмийн туршилт хийх бэлтгэлийнхээ төгсгөлийн шатанд ороод байгаа ажээ.Телевизийн “Fox News” суваг америкийн тагнуулын албаны сүүлчийн мэдээгээр бүр гуравдугаар сарын сүүлчээр пуужин харваж болох юм гэж дурдсан байна.
Мөн Умард СолонгосПунгерийн туршилтын талбайд шинэ хонгилууд барьж байгааг нотлосон баримт америкийн батлан хамгаалах яаманд байгаа ажээ.Гэвч одоогоор шаардлагатай тоног төхөөрөмжийг энд авчираагүй байгаа гэнэ.
БНАСАУ-ын пуужин харвах гэсэн оролдлого бүтэлгүй болсныг америкийн зэвсэгт хүчний Номхон далайн командлалын төлөөлөгч Дейв Бенэм түрүүнд нь мэдээлсэн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ