Хүний үнэрлэх мэдрэмж муудвал...

Нас дээр гарсан хойно үнэрлэх мэдрэмж муудах юмуу байхгүй болох нь заримдаа хүн удахгүй үхэж магадгүйг харуулж болохыгСтокгольмын их сургуулийн эрдэмтэд илрүүлжээ.Судалгааны ажлын дүн америкийн эрдэм шинжилгээний “Journal of the American Geriatrics Society” сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Үнэрлэх мэдрэмжээ алдах нь тэгэсхийж байгаад нас барахын дохио юм гэж эрдэмтэд үзэж байна. Тэд 40-90 насны 1774 швед хүний талаар арван жил судалгаа явуулсны эцэстийм дүгнэлт хийжээ.
Өөр хоорондоо адилгүй 13 үнэрялгахыг судалгаанд хамрагдагсдад санал болгож, үнэрлэх чадварыг тодруулах туршилтын дараа тэднийг бас 10 жил ажигласан байна. Энэ чадвар (үнэрялгах) нь уураг тархи хэвийн ажиллаж байгаагийн нэг үзүүлэлт гэж эрдэмтэд үзэж байгаа ажээ.
Тийнхүү нас баралт болон хүмүүс сорилгыг аль хэр сайн давсаннь хоорондоо холбоотойг мэргэжилтнүүд илрүүлсэн байна.Судалгаа хийж байх явцад нас барсан хүмүүсийн дунд үнэрлэх чадвар сул хүмүүс зонхилж байжээ.
Үнэртанихчадварсулбайх тусам, дараачийн арван жилийн туршид тухайн хүний нас барах магадлал өндөр байсныг эрдэмтэд илрүүлж, ингэхдээбуруу хариулт бүр нь энэ магадлалыг барагцаалвал 8%-иар нэмэгдүүлж байжээ.
Үнэрлэх чадвар ньэрүүл мэнд болон уураг тархины хөгшрөлтийн чухал үзүүлэлт байдаг гэсэн онолыгсудалгааны дүн нотлож байна. Тухайлбал,Альцгеймерын өвчинтэй хүмүүс үнэр танихдаа муу байдгийг түрүүнд нь илрүүлжээ.
Гэхдээхэсэгхэн хугацаанд үнэрлэх чадваргүй болдог хүмүүссандрах хэрэггүй, учир нь үнэрлэх чадвараа алдах нь жишээлбэлхамрынхөндийн салслаг бүрхүүлийн үрэвсэл зэрэг янз бүрийн хүчин зүйлийн үр дагавар байж болох юм гэж “Телеграф” сонинд бичсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ