Зарим аймгуудын замын хөдөлгөөнийг нээлээ

Ойрын өдрүүдэд баруун аймгуудын нутгаар их хэмжээний цас орж, зорчих хэсгийн үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа учраас зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлаад байгаа билээ. Тодруулбал, Өмнөговь, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Увс зэрэг аймгууд руу чиглэсэн автомашины болон хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаад байсан бол өнөөдрөөс зарим замуудыг нээлээ. Тухайлбал, 3-р сарын 24-ны өглөөний 08:00 цагаас Өмнөговь аймаг руу чиглэсэн зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээжээ. Мөн Завхан аймгийн Улиастайгаас-Улаанбаатар, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн чиглэлийн мөн орон нутгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлахаар нээгээд байна.

Цагуур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр Говь-Алтай, Баянхонгор, Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл үргэлжлэх төлөвтэй байгаа тул хот хоорондын болон орон нутгийн замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 00 мин