74 жилийн өмнө нацистууд белорусын Хатынь тосгоныг галдан шатаажээ

Өнөөдөр та белорусын энэ тосгоныг газар зүйн хамгийн дэлгэрэнгүйзургаас ч олохгүй. Тосгоныг 1943 оны гуравдугаар сарын 22-ны өдөр газрын хөрснөөсс бүрэн арчжээ. Тосгоны 149 оршин суугч, түүний дотор 75 хүүхдийг амьдаар нь шатаасан байна.
Улангасан фашистууд Хатынь тосгонд дайран орж, түүнийг бүслэжээ.Өглөө нь Хатынь тосгоноос 6 км-тпартизанууд фашистуудын автомашины цувааг буудаж, ингэснээр нэгдүгээр сумангийн захирагч гауптман (ахмад)алагдсан тухай тосгоны оршин суугчид юу ч мэдээгүй байж. Тэр нь 1936 оны олимпийн наадмынбөөрөнцөг түлхэлтийн аваргаГанс Вёльке байжээ. Алдарт тамирчин Адольф Гитлертэй танил байсан гэж нотлоцгоодог юм.
Фашистууд ямар ч гэм зэмгүй хүмүүст нэгэнт цаазын ял оноожээ.Өвгөд, хөгшид, эмэгтэйчүүд, хүүхэд багачууд гээд тосгоны бүх хүнийг гэрээс нь хөөн гаргаж, хамтралын саравчинд хөөн оруулсан байна.Өвчтэй хүмүүс, өвгөд, хөгшидийг автомат бууны бөгсөөр цохин орноос нь босгож, жижигхэн болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүдийг ч өршөөгөөгүй аж.
Тосгоны бүх хүнийг саравчинд оруулсны дараа фашистууд саравчны хаалгануудыг түгжиж,сүрэл тойруулан зулж,бензин асгааад шатаажээ. 149 хүн, түүний дотор 16 нас хүрээгүй 75 хүүхэдшатсан байна. Тосгоныг дээрэмдэж,үнсэн товрог болгожээ.
Хатынийн эмгэнэлт явдал бол эзэгнэлийн бүхий л үеийн туршид нацистуудын явуулсан Белорусын хүн амын хүйс тэмтрэх бодлогыг харуулсан олон мянган баримтын нэг юм.
1941-1944 оны гэсгээн цээрлүүлэх ажиллагааны үеэр Белоруст гэхэд л5295 тосгоныг бүх хүнийх нь хамт болон зарим оршин суугчийн хамт устгасан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ