Канад Улсын Кебек мужид Монгол Улсын Өргөмжит консулын газар нээгдлээ

Канад Улсын Кебек мужидМонгол Улсын Өргөмжит консулын газар нээгджээ.
Нээлтийн ёслолд Монгол Улсаас КанадУлсадсуугааЭлчин сайдР.Алтангэрэл, Кебек мужийнОлон улсын харилцаа, франкофоны асуудал эрхэлсэн Дэд сайд Жонн Стефан Бернар, Монреал хотын захиргааны гадаад хамтын ажиллагааны дарга Хенри Паул Нормандан нар болон Монреал хот дахь зарим орны Ерөнхий болон Өргөмжит консул, Кебекийн Засгийнгазрын холбогдох албаны хүмүүс, тус мужид аж төрж буй Монгол Улсын иргэдийн төлөөлөл, Кебекийн бизнесийн болон хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцжээ.
Канадын Кебек мужид Монгол Улсын 500 орчим иргэн аж төрдөг бөгөөд Монреал хотын Монголчуудын холбоо, Монгол-Канадын боловсрол, соёлын төв,Монгол хэл бичгийн дугуйлан зэрэг байгууллага энэ мужид үйл ажиллагаа явуулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ