Цас их орсон аймгуудын замын хөдөлгөөнийг маргааш нээнэ

Баруун болон төв, говийн аймгуудын нутгаар энэ сарын 21-нээс эхлэн цас орж, хүчтэй цасан шуурга шуурсны улмаас хот хоорондын авто замын хөдөлгөөнийг зогсоосон. Тодруулбал, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс аймгийн Засаг дарга нар Авто тээврийн тухай хуульд заасны дагуу бусад аймаг Улаанбаатар хот руу чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан юм. Аймгийн Засаг дарга нарын дээрх захирамжийн хугацаа маргааш дуусч хот хоорондын замын хөдөлгөөнийг нээх ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ