АНУ-ын виз хүсвэл сошиал хаягийг нь шалгана

АНУ-ын Төрийн Департамент зарим оронд байгаа Элчин сайдын яамандаа АНУ-ын виз хүссэн иргэдийн олон нийтийн сүлжээний хаягийг шалгаж байх үүрэг өглөө хэмээн Associated Press мэдээллээ.

Бас лалын хэт даврагч бүлэглэл идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бүс нутагт зорчиж байсан иргэдийг илүү хянуур шалгах ажээ. Мөн өөр ямар бүлгийн хүмүүст илүүтэй анхаарал хандуулах талаарх саналаа хэлэхийг ЭСЯ болон дипломат төлөөлөгчдийн газруудаасаа хүсчээ.

Энэ арга хэмжээ нь Ерөнхийлөгч Дональд Трампын зарим орны иргэдэд АНУ руу нэвтрэхэд тавьсан хоригийн үргэлжлэл ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 00 мин