Завханы Тэлмэн суманд 10 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоожээ

Завхан аймгийн Тэлмэн суманд нохой галзуурч 10 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоожээ. Тодруулбал, тус сумын нутаг Нуур багийн “Баруун гуу” гэдэг газар малчин А-гийн хоёр нохой халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөнтухай дуудлагаэнэ сарын 14-ны өдөр аймгийн Онцгой байдлын газар иржээ. Өвлчилсөн нохойг устгаж, дээж авч аймгийн Мал эмнэлэг ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд энэ сарын 15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогджээ. Галзуу илэрсэн газар нутагт хөрсний ариутгал халдваргүйтгэлийг хийгээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ