Д.Загдсүрэн улиран сонгогдов

МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг нийт гишүүдийн өмнө тоолов. Шинэ баталсан дүрмийн дагуу болсон сонгуулийн санал хураалтад нийт 167 гишүүн санал өгөхөөс 146 нь саналаа өглөө. МҮОХ-ны ерөнхийлөгчид Э.Мөнх-Очир, Д.Загдсүрэн, Ц.Бат-Энх нар өрсөлдсөн юм. Ингээд санал хураалтын эцсийн дүн гарахад МҮОХ-ны ерөнхийлөгчид Д.Загдсүрэн 81 хүний саналаар ялалт байгуулснаар ирэх дөрвөн жил тус хороог улиран удирдахаар болов.
Түүнтэй өрсөлдсөн Э.Мөнх-Очир 51, Ц.Бат-Энх 14 хүний санал авсан байна. Одоо дэд ерөнхийлөгчийг сонгох сонгууль болж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ