Таны цаг НЭГ ЦАГААР урагшилсан байна уу. ШАЛГААРАЙ

Ч.Сайханбилэгийн засгийн газар жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнө цагийг нэг цагаар урагшлуулж зуны цагийн хуваарьт шилжүүлдэг байх тогтоолыг 2015 онд гаргаж байсан. Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын засгийн газар Ч.Сайханбилэгийн засгийн газрын зуны цагийн хуваарийг өөрчилж нэг цагаар урагшлуулахгүй байх тогтоол гаргасан.

Тэгвэл Олон улсын системд Монгол улсын зуны цагийн хуваарь суучихсан учир өнгөрсөн шөнө гар утас, зарим интернэт төхөөрөмжийн цаг автоматаар нэг цагаар урагшилсан байна. Иймд таны гар утасны цаг автоматаар урагшилсан бол нэг цагаар ухаарах шаардлага гарч байна. Иймээс Мобиком зэрэг үүрэн телефоны компаниуд гар утасны цагийг ухраах заавар гаргасан байна. ЭНД ДАРЖ үзнэ үү.

https://www.mobicom.mn/mn/news/1451

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин